Дотуур байр

2009 оны 11-р сарын 16 Нийтэлсэн Сэрээнэндорж
Нийт 17 дотуур байртай. 
Дотуур байранд суух саналтай хүүхдийн тоо Дотуур байранд сууж буй хүүхдийн тоо Үүнээс: малчдын хүүхдийн тоо Дотуур байранд суух саналтай хүүхдээс дотуур байранд амьдараг хүүхдийн эзлэх хувь Дотуур байранд суудаг хүүхдээс малчдын хүүхдийн эзлэх хувь

Дотуур байранд амьдрах хүсэлт 3036 хүүхэд гаргаснаас 2148 амьдарч /үүнээс эмэгтэй 1115 өмнөх жилээс 17 хүүхдээр буурчээ. Нийт дотуур байрны хүүхдийн 1100%-ийг малчдын хүүхэд эзэлж байна. Ховд сумын 12 жилийн сургууль хамгийн их хүүхэдтэй буюу 213, Цэцэг сумын 12 жилийн сургууль хамгийн цөөн буюу 62 хүүхэдтэй байна.
100-аас дээш хүүхэдтэй дотуур байртай сургуулиуд:
д/д Сум, сургуулийн нэр Дотуур байрны сурагчдын тоо
1 Алтай 120
2 Булган 1 150
3 Булган 2 150
4 Буянт 132
5 Дөргөн 120
6 Дуут 119
7 Зэрэг 101
8 Манхан 157
9 Мянгад 162
10 Мөнххайрхан 110
11 Ховд 213
12 Үенч 143
13 Эрдэнэбүрэн 144


ХОВД АЙМАГ БОЛОВСРОЛ

2009 оны 11-р сарын 16 Нийтэлсэн Сэрээнэндорж
2008 –2009 оны хичээлийн жилд Ховд аймагт ерөнхий боловсролын 23 сургуульд 21408 сурагч 671 бүлэгт суралцаж суралцаж байна. Аймгийн хэмжээнд анги дүүргэлт 31.9, нэг багшид ногдох хүүхдийн тоо 23.22 болсон. Энэ хичээлийн жилд аймгийн хэмжээнд 17 дотуур байранд нийт 2148 хүүхэд амьдарч байна. Нэгдүгээр ангид 2596 хүүхэд , 10 дугаар ангид 1372 хүүхэд элсэж, 9-р ангийг 1747 хүүхэд , 11-р ангийг 1658 хүүхэд төгснө. Нэгдүгээр ангид элсэгчдийн 53.8 хувь нь сургуулийн өмнөх боловсролд хамрагдсан, 458 буюу 17.7 хувь нь 6 ба түүнэс доош насны хүүхэд байна. Хүүхдийн тоогоор хамгийн олон хүүхэдтэй нь Жаргалант сумын 1-р 11 жилийн сургуульд 1896 хүүхэдтэй , хамгийн цөөн хүүхэдтэй нь Дуут сумын 11 жилийн сургуульд 304 хүүхэд тус тус суралцаж байна. Мэргэжлийн болон гүнзгийрүүлсэн сургалтанд нийт 1608 хүүхэд хамрагдаж байна. Мөн бага, суурь боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр 586 хүүхэд суралцаж байна.
 Аймгийн 23 ерөнхий боловсролын сургуульд 922 багш сурган хүмүүжүүлэгч, нийт 1510 хүн ажиллаж байна. Багш нарын дунд магистр 102, зөвлөх 8, тэргүүлэх 230, арга зүйч 243 байгаа нь нийт багш нарын 62.3 хувийг эзэлж байна. 
Сургууль цэцэрлэгийн орчин халаалт, ширээ сандал, сургалтын орчин үйлчилгээг сайжрулахад 109.4 сая төгрөг, мэдээлэлийн технологийн хангамжийг нэмэгдүүлэхэд компьютер 94 ширхэгийг нэмэгдүүлэн одоо сургалтанд 450 гаруй компьютер ашиглагдаж, Жаргалант сумын бүх сургууль, БСГ интернэтийн сүлжээнд холбогдож өндөр хүчин чадалтай сервер компьютер суурилуулсан.  


Ховд аймгийн Боловсрол, соёлын салбарын танилцуулга

2009 оны 11-р сарын 16 Нийтэлсэн Сэрээнэндорж
Аймгийн боловсрол, соёлын газар 2008 оны эхний хагас жилд 15 орон тоотой ажилласан. Боловсролын 52, соёл урлагийн 19, шинжлэх ухааны 1 нийт 72 нэгжийг харъяалан тэдгээрийг захиргааны болон мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж ажиллав.
Боловсрол, соёлын газар Засгийн газрын болон Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн заалтыг бүрэн хэрэгжүүлэх ЕБС-ийг 12 жилийн сургалтын тогтолцоонд шилжүүлэхэд чиглэсэн дараах зорилтыг дэвшүүлсэн юм.

o ЕБС-ийг 12 жилийн сургалтын тогтолцоонд шилжүүлэх
o Сургууль, цэцэрлэг, соёлын төвийн суудлын тоог нэмэгдүүлэх
o Сургуулийн өмнөх болон сургуулийн насны хүүхдийн хамран сургалтыг нэмэгдүүлэх
o Суралцагсдын сурлагын амжилтыг ахиулах
o Салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж үр ашгийг дээшлүүлэх
o Сургалтын ном сурах бичгийн ашиглалтыг нэмэгдүүлэх
o МСҮТ-ийн элсэлтийн тоог нэмэгдүүлэх зорилт дэвшүүлж ажилласан юм.




Бага, дунд боловсрол

2009 оны 11-р сарын 16 Нийтэлсэн Сэрээнэндорж
2008-2009 оны хичээлийн жилд ЕБС-ын 23 сургуулийн 671 бүлэгт 21408 сурагч суралцаж байна.  Бүлэг дүүргэлтийн дундаж 31.9 бөгөөд хөдөө суманд 30.8, аймгийн төвд 33.7 хамгийн их (33.1) бүлэг дүүргэлт нь XI анги, хамгийн бага (24.6) бүлэг дүүргэлттэй анги нь V анги байна. 

Нэг. Сургуулийн бүтэц:

 Энэ хичээлийн жил 24 сургууль нь /төрийн бус өмчийн 2/
• 12 жилийн сургууль 11 /төрийн бус өмчийн 1/
• 9 жилийн сургууль 9
• Бага сургууль 4 /төрийн бус өмчийн 1/
  бүтэцтэйгээр ажиллаж байна.
  Хэв шинжээр нь авч үзвэл:
• Ердийн 22
• Гүнзгийрүүлсэн 1
• Мэргэжлийн 1



Хөрөнгө оруулалт

2009 оны 11-р сарын 13 Нийтэлсэн Сэрээнэндорж
Боловсрол, соёлын салбарын улсын төсвийн хөрөнгө оруулалт 2004 оныхоос 10 дахин, төсөвт зардал 3.2 дахин нэмэгдэж, салбарын цалин хөлсний шинэчилсэн нормотивыг мөрдөж үйл ажиллагаа, үр дүнг санхүүжүүлэх хөтөлбөрт төсөв хэрэгжүүлж байна.Багшийн дундаж цалин 250.000-д хүрч 2004 оныхоос 150.000 төгрөгөөр нэмэгдсэн байна. Салбарын өр авлага 2004 оныхоос 78 сая төгрөгөөр буурч, үдийн цай, урлаг уран бүтээлийн болон ном авах зардал, жил бүрийн төсөвт тусгагдаж хувьсах зардлын шинэ нормативыг мөрдөж бай

Багшийн мэргэжил дээшлүүлэлт

2009 оны 11-р сарын 12 Нийтэлсэн Сэрээнэндорж
Багш нарын мэргэжил дээшлүүлэх орон нутгийн болон бүсийн 31 удаагийн сургалтанд 915 багш, төвлөрсөн сургалтанд 78 багш хамрагдаж мэргэжлээ дээшлүүллээ. 
Боловсрол, соёлын газар 2007 онд зохиох хурал, зөвлөгөөн, мэргэжил дээшлүүэх сургалт багш сурагчдын дунд зохиох уралдан тэмцээний төлөвлөгө гаргаж багш нарын мэргэжил дээшлүүэх орон нутгийн төрөлжсөн сургалтыг 13 мэргэжлээр бүсийн сургалтыг 2 мэргэжлээр хийж Улаанбаатар хотод болсон төвлөрсөн сургалтанд 78 багш соёлын ажилтнуудыг оролцуулсан юм. БНХАУ, БНСУ,ОХУ-д 3 багш ,13 удирлах ажилтан явж мэргэжил дээшлүүсэнээр нийт багш нарын 10,5% нь магистр , 0,8 %нь доктор буюу доктрант , 0,5 % нь магистрын суралцаж байна. 
Боловсролын шинэчлэлийн шинэ хэлбэрийн нэг болох сургууль түшиглэсэн мэрэгжил дээшлүүлэх тогтолцоог төгөлдөршүүлэхийн тулд сургууль, цэцэрлэг бүрд “Багш хөгжлийн төв” Боловсрол, соёлын газарт мэргэжил бүрийн хөгжлийн номын сантай болох зорилтыг хэрэгжүүллээ. 
Мөн “Анги удирдах урлаг” сургууль, цэцэрлэг удирдах урлаг”, “Сургалтын киррикилюм хийх арга зүй” сэдвээр илтгэл хэлэлцүүлэг хийснээр ажлын байрандаа мэргэжил дээшлүүж буй багшийн тоо тус тус нэмэгдэж ,улсын олимпиад уралдаан тэмцээнд оролцсон багш нарын амжилт ахисан юм.
Бага насны хүүхдийн хөгжил “Боловсролын менежмент” зэрэг 31 удаагийн сургалтанд оролцов. 

БАГА ДУНД БОЛОВСРОЛ

2009 оны 11-р сарын 12 Нийтэлсэн Сэрээнэндорж
Боловсрол, соёлын газар 2007 онд Ерөнхий боловсролын 24 сургууль, хүүхдийн 27 цэцэрлэг, урлаг соёлын 19 байгууллага шинжлэх ухааны 1 нийт 71 нэгжийг харьяалж захиргааны болон мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж аймгийн хүн амд үзүүлэх боловсрол соёлын үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүллээ. ЕБС –ийг 11 жилийн тогтолцоонд шилжүүлэх ажлын бэлтгэлийг хангаж 2007 онд 23 сургуулийн 662 бүлэгт 21865 хүүхэд суралцаж 1-р ангид 2575 хүүхэд элсүүлж, дотуур байранд 2165 хүүхэд сууж байна. 
Аймгийн хүн амын 43,8% нь 0-16 насны хүүхэд , 31,2% нь 17-35 насны залуучууд эзэлж 16-49 насны хүн амын 74,0% нь суурь ба түүнээс дээш насны боловсролтой болж 5 хүний нэг нь ямар нэгэн сургуульд суралцаж байна. 
2007 онд 9-р ангийг 1994,11-р ангийг 1661 хүүхэд төгсөж давхардсан тоогоор элсэлтийн ерөнхий шалгалтыг 5443 хүүхэд өгч төрийн болон төрийн бус их дээд сургуульд 1159 хүүхэд элсэн суралцав. 
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн дагуу ЕБС- ийг 11 жилийн тогтолцоонд шилжих бэлтгэлийг хангаж 1-р ангид 2575 хүүхэд авч тэдгээрийн 703 нь6 настай хүүхэд эзэлж байна. 
 Монголын боловсролыг 2006-2015 онд хөгжүүлэх мастер төлөвлөгөө, улсын багш нарын анхдугаар зөвлөгөөнөөс гаргасан уриалга, зөвлөмжийг хэрэгжүүлэх ажлын нэгдсэн төлөвлөгө гаргаж 2007 онд сурлагын амжилтыг ахиулах, сургалтын орчин бүрдүүлэх , мэдлэг бүтээх үлй явц , сурагчдыг суралцахуйд сургах зэрэг 11 зорилт дэвшүүлж суурь боловсролын хамран сургалтыг 95,0%-д бичиг үсэг үл мэдэгдчийн тоог 25% -иаар бууруулж сургууль завсардалтыг 51,2% -иар буурууллаа. БСШУ –ны сайдтай байгуулсан бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээгээр 98 бүтээгдэхүүн 132 арга хэмжээг зохион байгуулав
  Суралцагсадын тооны өсөлт 



Соёл- урлаг

2009 оны 11-р сарын 12 Нийтэлсэн Сэрээнэндорж
Аймгийн хэмжээнд сумдын соёлын төв 16, мэргэжлийн соёл урлагийн байгууллага 3 /үүнд ХДТ, төв номын сан, музей/ нийт 19 байгууллагад 200 орон тоотой 780.6 сая төгрөгийн төсөвтэй ажиллаж салбарын төсвийн 7.1%-ийг зарцуулж байна. Сүүлийн 4 жилд• Соёл урлагийн үйлчилгээний хүртээмж, чанарыг нэмэгдүүлэх
• Ардын урлагийг хөгжүүлэх
• Хүний нөөц, тоног төхөөрөмжийн хангамж нэмэгдүүлэх
• Гадаад харилцааг хөгжүүлэх
• Уран бүтээлийн чанар, нэр төрөл олшруулах зэрэг тодорхой зорилт давшүүлж хэрэгжүүллээ.
Боловсрол, соёлын газрын мэргэжилтнүүд 2007 онд хөдөөгийн 17 сургууль, аймгийн төвийн 7, соёлын 17 байгууллага, хүүхдийн 21 цэцэрлэгийн ажилтай танилцаж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өглөө.  
Аймгийн ХДТ –т шинээр 350 сандал , Манхан сумын соёлын төв пургон 452 машинтай болж , номын санэ, музейн барилгад засвар хийсэн юм. Үүний з үр дүнд үйлчлүүлэгчдийн тоо 2006 оныхоос 2000- аар нэмэгдэж , хөрөнгө оруулалт ын үр ашиг нэмэгдэж байна. 


Сургуулийн өмнөх боловсрол

2009 оны 11-р сарын 12 Нийтэлсэн Сэрээнэндорж
2008 оны байдлаар хүүхдийн 28 цэцэрлэг ажиллаж түүнд 317 багш ажиллагсад ажиллаж 2.2 тэрбум төгрөгийн төсөвтэй ажиллаж байнгын бүлгээр 2918 хүүхдийг, цагийн болон бусад хэлбэрийн сургалтаар 2652 хүүхдэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдав.Сүүлийн 4 жилд цэцэрлэгийн суудлын тоо 175-аар нэмэгдэж, 3 шинэ цэцэрлэг нэмж байгууллаа.
Сургалтын арга зүйг сайжруулах зорилгоор Япон улсаас сайн дурын мэргэжилтэн урьж ажиллууллаа. Мөн туслах багш нарт зориулсан сургалт, тоглоом наадгай, зөөлөн эдлэлээр хангах ажил зохиосон юм. Үүний үр дүнд хамран сургалт 6%-иар, суралцагчдын тоо 275-аар нэмэгдлээ.


ХОВД АЙМГИЙН БОЛОВСРОЛ, СОЁЛЫН ГАЗАР

2009 оны 11-р сарын 12 Нийтэлсэн Сэрээнэндорж
Аймгийн Боловсрол, соёлын газар 71 нэгж, 2061 орон тоотой ажиллаж, ЕБС-д 21408 хүүхэд хүүхдийн цэцэрлэгт 2948 хүүхэд, ээлжийн болон зуны сургалтаар 2800 хүүхэд хамрагдах ба дотуур байранд 2148 хүүхэд санхүүжүүлэгдэн бүтэгдэхүүний 10 ангиар БСШУ-ны сайдад аймгийн Засаг даргын байгуулсан гэрээний дагуу бүтээгдэхүүн нийлүүлж, үр дүнгийн гэрээтэй ажилладаг.
ЕБС-ийг 12 жилийн тогтолцоонд шилжүүлэн 6 настай 1324 хүүхдийг сургуульд хамруулан суралцуулна. Соёл урлагийн байгууллагууд 80.000 иргэнд соёлын үйлчилгээ явуулж, шинэ уран бүтээл дөрвийг тавина. Цэцэрлэгийн барилга 1, сургуулийн барилга 2 шинээр барьж, 6 сургуулийн барилгад их засвар хийнэ.
IX, XI ангийн төгсөгчдийн элсэлтийн ерөнхий шалгалт явуулж, БСШУ-ны сайдад тусгай захиалгат бүтээгдэхүүн нийлүүлнэ.